ХОВД: Ногоон байгууламжийн ажил хийхдээ стандарт баримтална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд
аймагт өнөөдөр "Ногоон байгууламжийн таналт, тайралтын стандартыг зөв хийх
нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Аймгийн
ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд
зөвлөлөөс Ховд аймгийн Залуу инженерүүдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу
дээрх хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт
Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагуудын төлөөлөл 20 гаруй хүн оролцож, ногоон байгууламжийн ажлын онцлог, гудамжны
мод тайралт, хэлбэржүүлэлтийг хэрхэн хийх тухай санал хэллээ.
Ховд
хотын ногоон байгууламжийн таналт, тайралтыг өмнөх жилүүдэд хийх явцад тодорхой
хэмжээний алдаа, дутагдал гарч байжээ. Өөрөөр
хэлбэл, аймгийн төв талбай, нийтийн
эзэмшлийн гудамж талбайг дагасан моддыг хэлбэржүүлэхдээ хэт огцом тайралт
хйисэн тухай иргэд шүүмжилж байсан юм.
Иймээс
энэ жил модны хэлбэржүүлэлт, таналт, тайралт хийхдээ мэргэжлийн байгууллагын
зөвлөмжийг дагаж, алдаагаа давтахгүй байх тал дээр санал нэгдлээ.
Мөн
хотын ногоон
байгууламжийн мод, сөөгний хэлбэржүүлэлт хийдэг ажилтнуудыг мэргэшүүлэх, ур
чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч, стандартыг баримталж ажиллахаар болсон байна.