ДОРНОД: Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 12.5 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-24 18:29:01

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.3 хувь, өмнөх оны эцсээс 4.5 хувь, өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, хүнсний бараа үйлчилгээний үнэ 19.5 хувь, хувцас бөс бараа, гутлын үнэ 13.7 хувь, нийтийн хоолны салбарын үнэ 17.9 хувь, даатгал санхүүгийн бүлгийн үнэ 14.4 хувь өссөн байна.

Орон нутгийн төсвийн орлого 14 тэрбум төгрөгөөр бүрдсэний найман тэрбум гаруй нь татвараас, таван тэрбум нь татварын бус орлого байна. 

Түүнчлэн оны эхний 3 сарын байдлаар 382 эх амаржиж, 388 хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 40 төрөлтөөр өсжээ. Нас баралт 88 бүртгэгдэж, хүн амын цэвэр өсөлт 300 болсон нь өмнөх оны мөн үеэс 43 хүнээр буюу 16.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Халдварт өвчний 505 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар буурчээ.  




Холбоотой мэдээ