ХОВД: 203 мянган үхрийг шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-25 11:52:50

Жаргалант /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү дархлаажуулалтын ажил Ховд аймагт 2023 оны 4 дүгээр сарын 22-нд эхэлсэн.

Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажил эхэлж байгаа тул нийт малчид, мал бүхий иргэд тус дархлаажуулалтад бүх үхэр сүргээ (тэжээвэр гахай) бүрэн хамруулж, Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлж, идэвх хариуцлагатай хамтран ажиллахыг мэргэжилтнүүд уриаллаа.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас ирүүлсэн мэдээгэр тус аймаг нийт 203 мянган толгой үхрийг шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар уг ажил 10 орчим хувьтай явж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд 50 орчим малын эмч, сум, багийн төлөөлөл, малчид хамтран ажиллаж байгаа юм.   

Холбоотой мэдээ