Улаан талбайг хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Ялалтын баярын бэлтгэл ажлын улмаас Москва
хотын Улаан талбайг пүрэв гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаагаар хаажээ.
“1941-1945 оны Аугаа Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баяр ёслолын
ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулахтай холбогдуулан 2023 оны дөрөвдүгээр
сарын 27-ноос тавдугаар сарын 10-ны өдрүүдэд Улаан талбайг хаана” гэж ОХУ-ын хамгаалалтын албаны олон нийттэй харилцах хэлтэс мэдээлжээ.
Үүнээс гадна Кремль жуулчдад үйлчлэх хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна.
Улаан талбай дээр болох Аугаа Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баярт зориулсан цэргийн параданд 10 гаруй мянган хүн, 125 нэгж зэвсэг, цэргийн техник хэрэгсэл оролцоно гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь мэдээлсэн юм.