БУЛГАН: Буриад дуу, бүжгийн уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-28 11:35:41

Булган /МОНЦАМЭ/. Дэлхийн "Алтаргана-2024" олон улсын XV их наадмыг угтаж Булган аймагт "Буриад зон-өв соёл-2023” аян зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд буриад дуу бүжгийн уралдаан Булган суманд эхэллээ.

Уралдаанд аймгийн 16 сумын 460 гаруй авьяастнууд буриад дуу бүжгийн өв соёлын уралдааны дөрвөн төрөлд гурван насны ангиллаар өрсөлдөнө. Буриад ардын дуу, гоцлол дуу, хамтлагийн дуу, бүжгийн төрлөөр энэ уралдаан болох бөгөөд маргааш дүнгээ гаргана.

Холбоотой мэдээ