Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-29 19:59:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.


Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцоно.

Холбоотой мэдээ