БНХАУ, ОХУ-тай хиллэдэг авто замын зарим боомтыг 5 дугаар сарын 1-нд түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-30 18:35:18
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эв санааны нэгдлийн өдөр болон ялалтын баяр тохиож байгаатай холбогдуулан манай улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын зарим авто замын  боомтууд 5 дугаар сарын эхний өдрүүдэд амрахаар болжээ. Үүнтэй холбогдуулан манай улсын хилийн зарим боомтыг түр хаах зохицуулалт хийсэн байна.


Тухайлбал, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан боомтууд 5 дугаар сарын 1-нд түр хаах бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Сүмбэр, Хавиргын боомтууд 5 дугаар сарын 1, 2, 3-нд түр хаахаар болжээ.


Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд 5 дугаар сарын 8, 9-нд түр хаах юм байна.


Холбоотой мэдээ