ХӨВСГӨЛ: “Хүсэхүйн цом-2023” ур чадварын уралдааны ахмад тогооч нарын хийсэн хоол
ФОТО МЭДЭЭ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд Мөрөн хотод Монголын үндэсний хоол, ундааг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой Төв, Хангайн бүсийн тогооч, зөөгч нарын аварга шалгаруулах “Хүсэхүйн цом-2023” ур чадварын уралдаан амралтын өдрүүдэд боллоо.
Уралдаанд оролцсон ахмад тогооч нарын хийсэн уламжлалт хоол, ундаанаас танилцуулж байна.