ОРХОН: “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг энэ сарын 5-нд болно. Өдөрлөгт УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Эйнсли Смит мөн Баянхонгор, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцоно. Өдөрлөгийн үеэр уул уурхай салбарын бодлого, хариуцлагатай уул уурхай гэсэн хоёр сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд тавилцуулна. Тухайлбал, “Геологи уул уурхайн салбарт баримталж буй бодлого” сэдвээр салбар яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, “Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв” сэдвээр Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,” Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” сэдвээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг”сэдвээр “Хил хязгааргүй алхам” ТББ-ын захирал Н.Баярсайхан зэрэг илтгэгч илтгэл тавих юм.
Өдөрлөгийн төгсгөлд “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг болно.