Шинэ сурагчдад "Хотын соёлд бидний оролцоо" багц сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-08 13:33:25

Өмнөговь аймгийн ХГБХХэлтэстэй хамтран 1-р ангид элсэн суралцагч бяцхан хүүхдүүддээ хамт олны дунд, амьдарч буй орчиндоо хэрхэн соёлтой байх талаар "Хотын соёлд бидний оролцоо" багц сургалтыг хүргэж эхлээд байна.

Энэхүү сургалт нь суралцагчдад замын хөдөлгөөнд зөв аюулгүй оролцох, багш, найз нартайгаа зөв харилцах, байгаль орчиноо хайрлан хамгаалах, хогоо зөв боловсон хаях талаар мэдлэг олгон эерэг хандлагатай болгох юм.

Багц сургалтыг тус аймагт "Насан туршийн боловсрол"-ын төвөөс хэрэгжүүлж байгаа "Хотын соёл" төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Дээрх сургалтаа аймгийн төв Даланзадгад сумын Нэгдүгээр сургуулиас эхлээд байна. Тус аймагт энэ хичээлийн шинэ жилд 1291 хүүхэд нэгдүгээр ангид элсэн ороод байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ