АРХАНГАЙ: “Соёлын сэргэлт” аяны хангайн бүсийн нээлт Архангай аймагт боллоо
ФОТО МЭДЭЭЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт-2023” аяныг Архангай аймгийн Цэцэрлэг хот, Эрдэнэбулган суманд зохион байгуулж, нээлтээ хийлээ.
Нээлтийн
үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн бусад
албаны төлөөлөгчид оролцлоо.
“Соёлын сэргэлт” аяны нээлтийн үеэр “Архангай аймаг бол эртний нүүдэлчдийн бүтээн туурвиж үлдээсэн түүх, соёлын дурсгал, тэр дундаа төрт улсын түүхэнд холбогдох олон мянган дурсгалыг хадгалж байгаа голомт нутаг. Манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, шинжээчид Монгол Улсаас дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор өвийг” уг жагсаалтад бүртгэхэд шийдвэрлэх нөлөөтэй байдаг техникийн үнэлгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтийг бүртгэх боломжтой гэсэн шийдвэр гарсан талаарх мэдээллийг Соёлын дэд сайд М.Батбаяр онцлов.
Үргэлжлүүлэн
Архангай аймгийн хөгжимт драмын театрт судлаач, зохиолч Г.Бадамсамбуу “Монголчуудын үнэт зүйл,
үндэсний нэгдмэл зүйл” илтгэл тавилаа.
Өнөөдрийн
онцлох үйл явдлын нэг нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Улсын Филармонийн
“Хөгжмийг хүн бүрд” үзэсгэлэнг дэлгэн тавьсан нь үзэгчдийн таашаалд нийцсэн үйл
ажиллагаа болж байна. Мөн Архангай аймгийн Хөшөө цайдамын музейн
үзмэрүүд болон зураач, урчуудын бүтээлийн үзэсгэлэн гарлаа.
"Соёлын
сэргэлт-2023" аяны хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 12-22-ны өдрүүдэд Архангай
аймгийн 18 сумаар, соёлын салбарын ажилтнууд, сумдын соёлын төвийн удирдлага,
албан хаагчид, ард иргэдэд чиглэсэн
чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаас гадна Баянмонгол чуулгын тоглолт, Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга үзэгчдэд бүрэн
хэмжээний тоглолтоо толилуулах юм.
Архангай
аймгийн хувьд 96 мянган хүн ам тус бүс нутагт өнөөдрийн байдлаар Хөгжимт драмын
театр, музей, нийтийн номын сан болон Соёлын төвүүдийн төрийн үйлчилгээ, соёл,
урлагийн 144, төрийн
үйлчилгээний 95 нийт 239 албан хаагч ажиллаж байна. Эдгээр орон нутгийн
төлөөллүүд “Соёлын сэргэлт” аянд идэвх санаачилгатай оролцож байна.