Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-08 19:47:21

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тайлантай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ