СЭЛЭНГЭ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-16 14:46:27

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулах ажлын эхлэлийг тавьжээ.

 

Энэхүү ногоон төгөлийг аймгийн төв “Партизаны талбай"-н өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, мод тарьсан байна.

 

Дээрх үйл ажиллагааг тус аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын Ажлын алба, Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй хамтран өнгөрөгч амралтын өдөр (бямба гарагт) зохион байгуулжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулах ажлын хүрээнд нарс, тэхийн шээг, хайлаас зэрэг 100 ширхэг тарьц суулгац суулгаж, мөн тус цэцэрлэгт хүрээлэнд ургаж буй моддыг усалсан байна. 

Холбоотой мэдээ