СҮХБААТАР: Байгалийн гамшигт үзэгдлийн дараах нөхөн сэргээх ажлыг хийж байна

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-05-20 14:51:47

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг арилгах, нөхөн сэргээх, эвдрэл гэмтлийг засах, аюулгүй болгох ажлыг Баруун-Урт суманд хийж байна.

Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбоотойгоор үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагуд ажиллаж байна. Айл өрхийн гэр, хашаа хороо нурсан, мар дарагдаж үхсэн, нийтийн байрны дээвэр унасан, хуурсан зэрэг 20 гаруй дуудлага мэдээлэл аймгийн ОБГ-т иржээ. Үүнтэй холбоотойгоор ийнхүү нурсан, эвдэрч сүйдсэн хашаа хороо, дээврийг цэгцлэх, аюулгүй болгох ажил хийж байна.