ӨМНӨГОВЬ: “Номын нөхөд” уншсан номын хэлэлцүүлгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-21 20:37:15

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Номын баярыг угтан Өмнөговь аймгийн Төв номын сангаас санаачлан уншигч хүүхдүүдийн дунд номын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Ном уншлагыг дэмжиж уншсан номоо бусадтай хуваалцаж эерэг хандлагыг бий болгох, ном уншиж хөгжих боломжоор хангах, бусдыг уншлагад уриалан номын соёлыг түгээх зорилгоор ЕБ-ын 6 сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд  "Номын нөхөд"  хэлэлцүүлгийг зохион явуулжээ.


 

Тус хэлэлцүүлгээр уншсан номынхоо тухай өөр өөрийнхөө өрнөл төсөөлөл, сэтгэл хөдлөл, мэдрэмжийнхээ талаар сэтгэгдлээсээ бусад уншигчтай хуваалцан, сонирхсон номоо хэрхэн уншиж тогтоох талаар харилцан мэдээлэл солилцож ярилцлаа.

 



Номын баярын үйл ажиллагаанд оролцогчдын дундаас азтан шалгаруулсан бөгөөд азтанаар 4 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч А.Мөнхгэрэл тодорч, номын багцаар шагнуулжээ.

  


Мөн Даланзадгад сумын өрх, гэр бүлийн гишүүдийн ном уншлагыг дэмжиж гэр бүлийн шилдэг номын сангийн туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Гэр бүлийн шилдэг номын сан" шалгаруулах уралдааныг нээлттэй зохион байгууллаа.    

Холбоотой мэдээ