Коронавируст халдварын 664 тохиолдол шинээр батлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд энэ сарын 13-19-нд коронавируст халдварын нийт 664 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Өвчлөлийн тухайд, Улаанбаатар хотод
болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт халдварын
тохиолдлын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 1.4 хувь нь нэн хүнд, 78.5 хувь нь хүндэвтэр, 13.1 хувь нь хөнгөн оноштой байна. Коронавируст
халдварт өвчний эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд, хоолой өвдөх, хуурай
ханиалгах, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч буй. Иймд
дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, амны хаалтаа
зүүж, эрүүл ахуйн зөвлөмжийг баримтлахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.