ХОВД: 25 сургуульд 500 ширхэг шатар олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-26 17:54:27

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд "Шатрын тэнхим" байгуулахад дэмжлэг үзүүлж нийт 500 ширхэг шатар олголоо.  Хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд сургууль тус бүр 20 ширхэг шатар, холбогдох ном сурах бичиг хүлээн авлаа. 

Ховд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй "Ховд-2023" насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний үйл ажиллагааг тохиолдуулан хүүхэд залуучуудын оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлж, ирээдүйн дэлхийн их мастеруудыг тодруулах зорилгоор дээрх ажлыг өрнүүлж буй. 

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд шатрын 9 клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шатрын спортыг хүүхэд багачууд түлхүү сонирхон хичээллэх болжээ.  Иймээс цаашид хөдөөгийн сумдад шатрын клубийн тоог нэмэх зорилт дэвшүүлж, мэргэжлийн багш дасгалжуулагч, шүүгч бэлтгэж байна. 

Холбоотой мэдээ