ХӨВСГӨЛ: Энхийг сахиулагчид сайн үйлсийн аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-29 17:13:58

Мөрөн /МОНЦАМЭ/. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. Хөвсгөл аймгаас энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 50 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан залуус сайн үйлсийн аяныг өрнүүлж, 25 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын цэргийн штабын дарга хурандаа Батхуяг “Хоймор нутгийн залуус улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна” гэдгийг онцолж байлаа.



Тус өдөр нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн 21 жилийн түүхийн ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын гаргасан амжилт, алдар гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилготой ажээ.

 

Холбоотой мэдээ