БАЯНХОНГОР: "Эхийн алдар" одонгоор 309 эх шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-01 12:38:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил “Эхийн алдар” одонгоор Баянхонгор аймгийн 309 эх энгэрээ мялаалаа.

Одонг сум сумын харьяаллаар нь илгээн тухайн орон нутагт нь хүндэтгэлтэйгээр гардуулж байгаа бол Баянхонгор сумын дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн 141 эх энэ сарын 31-нд шагналаа гардан авлаа.  

Баянхонгор сумаас энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор найм, хоёрдугаар зэргийн одонгоор 112 эх /бусад сумаас нэмэгдсэн 21/ шагнуулж байгаагаас хамгийн залуу нь 27-той, ахмад нь 54 настай байна.  

Анх Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэлснээс хойш, эдүгээ 66 дахь жилтэйгээ золгож байгаа аж.


Холбоотой мэдээ