СЭЛЭНГЭ: Баярын энэ өдөр 9 шинэ иргэн төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-01 18:34:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 9 эх амаржиж, шинэ иргэдээр бүр нэмлээ.

 

Шинээр төрсөн бяцхан иргэдийн 7 нь хүү, 2 охин бөгөөд хамгийн бага нь 1590 грамм, том нь 4030 грамм жинтэй төржээ.

 

Энэ өдрийн төрөх тасгийн жижүүр эмчээр Б.Алтанцэцэг, А.Мөнзул, эх баригчаар Н.Энхтуяа нар ажилласан байна.

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржсан эхчүүд, эх орны шинэхэн эзэд нярай бяцхан үрсдээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж баярын мэнд хүргэж, гарын бэлэг хүргүүлснийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Эрдэнэчимэг гардуулан өглөө.

 

 

 

Холбоотой мэдээ