БАЯН-ӨЛГИЙ: Тээврийн хэрэгслүүдийн 97 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-02 13:31:39

Өлгий /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 97,2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр шинэчилсэн мэдээллээр тус аймагт нийтдээ 15220 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ. Үүний 14802 нь буюу 97,2 хувь нь 10-аас дээш жилийн, 365 нь (2,4 хувь) 4-9 жилийн, 53 нь (0,3 хувь) 0-3 жилийн насжилттай байна.


10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүдийн тоо жил бүр өсч байгаа. Тухайлбал, 2019 онд 9533, 2020 онд 11567, 2021 онд 14526 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдсан.


Түүнчлэн аймгийн төв Өлгий хотод хамгийн олон буюу 6952 тээврийн хэрэгсэл үзлэгт оржээ. Үүний дараа Ногооннуур (6952), Улаанхус (1023), Цэнгэл (1000), Дэлүүн (976) сум жагссан байна. 

Холбоотой мэдээ