ДУНДГОВЬ: Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-02 14:10:40
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” өдөрлөгийг энэ сарын 6-нд Мандалговь хотноо зохион байгуулна.

Тус үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо, Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар банкуудын IPO, үнэт цаасны данс, Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаа, хөрөнгийн биржийн ажрилжаанд оролцож орлогоо нэмэгдүүлэх боломж, төрийн өмчит компаниудын хувьчлал, санхүүгийн зах зээлд гарсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдлэг олгох ажээ.

Сургалт өглөө 09.00 цагт аймгийн ЗДТГ-ын “Говь” танхимд болох ба дараа нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК болон арилжааны банк, үнэт цаасны компани, даатгалын компани, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодууд иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, үйлчилгээ үзүүлнэ.  




Холбоотой мэдээ