“Хатгал” нисэх буудлын ашиглалтыг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд зочлох жилийн хүрээнд “Хатгал” нисэх буудлын ашиглалтыг сайжруулах эрэлт хэрэгцээ шаардлага бий болоод байгаа талаар хэлэлцлээ.
Тус нисэх
буудлын барилга 2007 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 оноос хойш засвар арчлалт
хийгээгүйн улмаас дээврээс дусаал гоожиж,
гадна дотор хананд борооны ус нэвчих зэргээр барилгын чанар, өнгө үзэмж мууджээ.
“Хөөрч, буух шороон зурваст 2011 оноос
хойш урсгал засвар хийгээгүй, одоогоор хөрс суларсан, шигдэлт их,
бороо орсон үед агаарын хөлөг хүлээж авах боломжгүй байгаа. Тиймээс барилгын гадна фасад, дээвэр, зурвасыг яаралтай засах шаардлагатай”-г Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх
буудлын дарга Д.Хишигбат танилцуулсан
байна.
“Хатгал” нисэх буудлыг аялал жуулчлалтай уялдуулан улирал харгалзахгүй нислэг үйлдэж,
өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг
оврын агаарын хөлгөөр байгалийн үзэсгэлэнт, цогцолбор газруудаар богино зайн
нислэг үйлдэх, шүхрийн буулт,
дадлага сургуулилт зохион байгуулах,
Ханх-Мондын хилийн гарцыг олон
улсын боомт болгохтой холбогдуулан Ханх-Хатгал-Мөрөн-Хатгал-Ханх чиглэлд жижиг
оврын агаарын хөлгөөр зорчигч, ачаа
тээврийн нислэг үйлдэх байдлаар
хөгжүүлэх боломжтой гэжээ.
Ингэснээр цар
тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтэд нөлөөлж, жуулчдын тоо нэмэгдэх, аялал жуулчлалын компаниуд,
жуулчны баазуудын үйл ажиллагаа хялбаршиж, зардал, цаг хугацаа хэмнэх, аймаг, орон нутгийн болоод
бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх, орон
нутгийн хөгжилд дэмжлэг болж, дэд бүтэц хөгжих, орон нутгийн нислэг сэргэж, иргэд агаарын тээврээр түргэн
шуурхай, ая тухтай зорчих боломж бүрдэхийг ИНЕГ мэдээлэв.