АРХАНГАЙ: Хаврын тариалалт 56.6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-08 16:46:27

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ хавар нийт 17701 га-д үр тариа, тосны ургамал, малын тэжээл, төмс, хүнсний ногоог тариалахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 10014.9 га-д тариалж, хаврын тариалалт 56.6 хувьтай байна. 

Тариалах нийт га талбайн 11185 га-д үр тариа тариалахаас 9317 га талбайд тариалж, тариалалт 83.3 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар буудайг 9031 га-д, арвайг 50 га-д, овъёос 236 га-д, тосны ургамал 438, малын тэжээл 5220 га-д тариалахаас 95 га-д, төмс 124,14 га-д, хүнсний ногоог 40.71 га-д тус тус тариалаад байна.

Холбоотой мэдээ