Инфляцын түвшин тавдугаар сард 11.3 хувь байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-07 08:41:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар өслөө.


Мөн өмнөх оны эцсийнхээс 6.1, өмнөх сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ийнхүү өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.


Холбоотой мэдээ