ХОВД: Сүүлийн хоёр жилд 300 мянган мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-07 12:53:08

Жаргалант /МОНЦАМЭ/.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг сүүлийн хоёр жилийн хугацаанд 300 мянган мод тарьж, ургуулж байна.

Энэ хавар л гэхэд 25 мянга орчим мод тарьсан гэх урьдчилсан мэдээллийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас танилцууллаа.

Онцлоход, тус аймгийн Булган сумын иргэн, аж ахуйн нэгжүүд жимсний мод тарих ажлыг чухалчилж, жилд 20 орчим мянган жимсний модны суулгацыг зах зээлд нийлүүлдэг аж. Мөн Булган суманд хашаандаа мод тариагүй айл өрх тун ховор байна. 

Холбоотой мэдээ