ХОВД: Прокурорын байгууллагынхан спортын төрлөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-08 13:53:51

Жаргалант /МОНЦАМЭ/.  Прокурорын байгууллагын спортын бага наадмыг энэ жил бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус наадмын хүрээнд зохион байгуулж буй баруун бүсийн спортын тэмцээний нээлт өнөөдөр Ховд аймагт боллоо.
Энэхүү тэмцээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн Прокурорын газрын ажилтан, албан хаагчдын төлөөлөл 100 орчим хүн оролцож, гар бөмбөг, ширээний теннис гэх мэт спортын олон төрлөөр өрсөлдөж, туршлагаа солилцож байна.

Тэмцээний үйл ажиллагаа нь прокурорын байгууллагын ажилтнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэндий спортын авьяас чадварыг дээшлүүлэх, баг хамт олныг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд оролцогчид бэлтгэлээ сайн хангасан, тоглолт бүр маш өрсөлдөөнтэй үргэлжилж байгаа талаар зохион байгуулагчид хэллээ.

Энэ сарын 7-9-нд Ховд аймгийн Биеийн тамир спортын газарт болж буй Прокурорын байгууллагын Баруун бүсийн “Спортын бага наадам” нь тусгай хөтөлбөр, зохион байгуулалтын дагуу үргэлжилж байна. Мэргэжлийн шүүгчдийн дүгнэлт, үнэлгээгээр шилдэг баг тамирчдыг тодруулах юм. 

Холбоотой мэдээ