ХӨВСГӨЛ: Урандөш зусланг 7 дугаар сард ажиллуулахаар төлөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг Урандөш зуслангийн байруудад их засвар хийж, гүүрийг сэргээн засварлах шаардлагатай байгаа учраас өнгөрсөн жилүүдэд ажиллаагүй юм.
Энэ жил зусланг ирэх сарын 1-нээс ажиллуулахаар төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлэв.
Зусланг сэргээн засварлахаар орон нутгийн төсвөөс 192 сая төгрөг шийдвэрлэсэн
байна. Урандөш зуслангийн гүүр, хашаа, амрах
шовгоруудад засвар хийж дууссаны дараа
хүүхдүүдээ хүлээн авах аж.
Урандөш зуслан 1980 онд үүдээ нээж Хөвсгөл аймгийн сум бүрээс
төдийгүй зэргэлдээ аймгууд болох Булган, Орхон, Архангай, Завхан аймаг,
Улаанбаатар хотоос хүүхэд багачууд зорин ирж, жилд 2000 орчим хүүхэд амардаг байжээ.