Bloomberg: АНУ Украинд 2 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-09 16:55:01

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ Украинд 2 тэрбум ам.долларын цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээ зарлахаар бэлтгэж байгаа талаар “Bloomberg” агентлаг засаг захиргааны төлөөлөгчдийг эш татан пүрэв гаргийн орой мэдээлжээ.


Шинэ багц тусламжийг Украины аюулгүй байдлыг хангах Америкийн санаачилгын хүрээнд /Ukraine Security Assistance Initiative/ хүрээнд олгоно гэж уг мэдээнд дурдсан байна.


Пентагон шинэ багцын талаарх мэдэгдлийг баасан гарагт хийх төлөвтэй байна. АНУ Украинд хэдий чинээ шаардагдана төдий хэмжээгээр тусламж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ