“Яруу найрагчийн ижий” ном уншигчдын хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-12 15:43:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулгын “Яруу найрагчийн ижий” номын нээлт Үндэсний Номын сангийн их уншлагын танхимд өнөөдөр боллоо.


Тус ном үе үеийн шилдэг их найрагчдын ижий нарын талаарх хөрөг тэмдэглэл, гэгээн уянгын бүтээлийг багтааснаараа онцлогтой юм. Тухайлбал, Их зохиолч Д.Нацагдорж,  Ц.Дамдинсүрэн, Ч.Лхамсүрэн, Ц.Гайтав, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Гомбожав, Т.Галсан, Ш.Сүрэнжав, П.Бадарч, П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа, Д.Шагдарсүрэн, Р.Чойном, Д.Нямаа, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Д.Урианхай, З.Дорж, С.Оюун, Т.Очирхүү, Б.Хүрэлбаатар, Ч.Пүрэвдорж, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Ц.Чимиддорж, Д.Төрбат, Д.Цэнджав, З.Түмэнжаргал, Ш.Гүрбазар, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Х.Эрдэнэбаатар, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа нарын Монголын яруу найргийн бурхдыг төрүүлсэн ижий нарын хайр энхрийлэл, хишиг буяныг амсаж энэхүү номыг туурвиснаа яруу найрагч Н.Гантулга хэлж байна.  


Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн жилийн Олон улсын эрхийг хмагаалах өдрөөр “Өдрийн сонин”-д анх ээжийнхээ тухай бичих сэдэл төрсөн. Энэхүү санаа цааш өргөжин үе үеийн тэнгэрлэг найрагчдын ижий нарын шүншгийг амсаж сүү, хайр асгаруулж бичлээ. Олон сайхан найрагч ах нартайгаа төрсөн буурин дээр нь хайрт ижийг нь дурссанаа зүрхнийхээ уярлаар буулгалаа. Бурхнаас хайрласан шагнал юм шиг сэтгэл ханаж сууна. “Яруу найрагчийн ижий” ном Монголын ард түмний зүрхэнд нь орших болтугай. Ижийгээ хайрладаг, Ижий бурхнаа дээдэлдэг бүхний унших бүтээл нь байх болтугай” хэмээв.

Номын нээлтэд үе үеийн зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн юм.


А.Мичидмаа






Холбоотой мэдээ