Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаанд Ц.Түмэнжаргал тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Н.Норовбанзадын мэндэлсний 85 насны ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд түүний нэрэмжит Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг СУИС, Норовбанзад сан, Дундговь аймгийн ЗДТГ, Дэрэн сум, Монголын уртын дууны холбоо хамтран энэ сарын 07-09-нд зохион байгууллаа.
Хоёр ангиллаар зохион байгуулсан тус уралдааны “Б” буюу “Авьяастан” ангилалд Б.Хүрэлбаатар түрүүлж, Г.Оюун-Эрдэнэ, М.Өлзийбат, С.Дэлгэрмаа нар удаалав.
Харин “А” буюу “Мэргэжлийн дуучдын ангилал”-д “Хос шарга” дууны эзэн, ҮДБЭЧ-ын дуучин Ц.Түмэнжаргал тэргүүн байрт шалгарлаа. Шагналыг АСЕМ Вилла хотхонд болсон Уртын дууны баярын үеэр гардуулан өгөв.
Уралдаанд гадаад, дотоодын 201 уртын дуучин өрсөлдсөнөөс хамгийн бага нь Дундговь аймгаас 8 настай охин, ахмад нь 86 настай дуучин байв.
Уртын дууны баярт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Норовбанзад сан”-гийн тэргүүн Б.Дэлгэрмаа, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, СУИС-ийн реактор Э.Сонинтогос нар оролцов.
Ж.Болор