ДОРНОГОВЬ: Иргэдэд ойр төрийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-15 11:03:33

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийн гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэх, сонсох зорилгоор “Иргэдэд ойр төрийн үйлчилгээ”-г багуудад явуулын байдлаар цувралаар хүргэж байна.

Иргэдэд хамгийн чухал үйлчилгээ болох газар зохион байгуулалт, газар эзэмших эрх, эрүүл мэнд нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, улсын бүртгэл, цагдаагийн үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт хэрэгцээ, шилжин суурьших зэрэг олон төрлийн төрийн үйлчилгээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч буй. Сайншанд сумын ЗДТГ-аас 2023 оныг “Иргэдэд ээлтэй эрүүл хот-2023 зорилтот жил болгон зарлаж хот тохижуулах, хог хаягдлыг багасгах, хогийн менежментийг сайжруулах чиглэлээр ажил зохион байгуулж байгаа юм.  

Холбоотой мэдээ