АРХАНГАЙ: “Архангай 100” тохижилтын ажлуудыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-16 12:20:04

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Цэцэрлэг хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Тохижилтын ажлуудаас дурдвал:


Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын 24-ийн тойргоос Наран төвийн уулзвар хүртэлх 610м авто замын 2 талын ногоон байгууламжийн хайсыг шинэчлэх ажлыг хийж байна.



Орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын төв доторх хатуу хучилттай авто замын нөхөөс, бродюр солих ажлыг хийж байна.



Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Аймгийн төвийн гэр хорооллын шинэчлэл, дэд бүтэц”-ийн ажлын хүрээнд явган хүний зам, хуучны 39 орон сууцны дээврийг солих, гадна фасадны өнгө сэргээх ажлыг хийж байна.



Мөн орон нутгийн "Нутаг хүнс" ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар аймагтаа аялал жуулчлалын урсгалыг татах, олон төрлийн үзэсгэлэн худалдаа, шоу тоглолтыг зохион байгуулах зорилготойгоор 24 га талбайд 1500 автомашины зогсоолтой, худалдаа үйлчилгээний 84 цэгтэй, 4000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн /Ара комплекс/-г шинээр байгуулж байна. Цэнгэлдэх хүрээлэнг 40 тн-ын 36 ширхэг төмөр чингэлгээр барьж байгаагаараа онцлогтой ба ирэх 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


 



Холбоотой мэдээ