ДОРНОГОВЬ: "Цайны соёлын ертөнц" үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-21 15:47:55

Сайншанд /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Элчин сайдын яам, Замын-Үүд дэх консулын газраас "Цайны соёлын ертөнц" үзэсгэлэнг Сайншанд хотод зургаадугаар сарын 16-наас эхлэн зохион байгуулж байна.


Цайны соёлын үзэсгэлэнгээр Хятадын цайны урлагийн үзүүлбэр, цай амталгаа болон катеринг үйлчилгээ үзүүлж буй.


Үзэсгэлэнг 20 өдрийн турш зохион байгуулах бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Хүн төрөлхтний түүхэнд цайны олон төрөл, цай уух соёлыг анх БНХАУ-д дэлгэрсэн гэж үздэг байна.


Улс бүрд цайны
өөр өөр төрөл зүйл, цай уух соёл байдаг бөгөөд тэдгээрээс голлох хэдэн соёлууд түгээмэл болсон байна.


“Цайны ертөнц” үзэсгэлэнд БНХАУ-д дэлгэрсэн хуучин цай, эртний модны цай, хар цай, бортогон савлагаат зэрэг олон төрлийн цай дэлгэсэн төдийгүй цайны сав суулга буюу зэс, модон гүц, данх, түмпэн зэргийг дэлгэжээ.




Харин монголчууд эрт үеэс байгальд ургадаг хөвөн оройт, мягмар санж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг зуу гаруй ургамлыг орлуулан цай бэлтгэж ирсэн уламжлалтай аж.


Сайншанд хотын “Соёмбо цогцолборт нээлтээ хийсэн үзэсгэлэнд аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Түвшинтөр, БНХАУ-ын Консулын газрын албан төлөөлөгчид оролцов. 

Холбоотой мэдээ