Нарантуулд гарсан галын шалтгааныг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-06 13:25:14

"Нарантуул" худалдааны төвд өчигдөр гал гарчээ. Тус төвийн нийтийн бие засах газарт гарсан галд нэлээд хэмжээний эд зүйл шатсан байна.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид галыг шуурхай унтрааж  гадаах ил задгай бараа бүтээгдэхүүнийг аюулаас хамгаалан  галыг  хязгаарлаж чаджээ. Цахилгааны муудсан утаснаас болж гал гарсан байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт хийсэн байна.

Мөн хэргийг нарийвчлан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа. ОБЕГ-ын галын мэргэжилтнүүд ч галын шалтгааныг шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд