Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 16, 17-ны өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, байгаль орчны шинжилгээний албанаас дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Энэ сарын 15-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
16-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг