ХӨВСГӨЛ: Мөрөн, Хатгал чиглэлийн сайрууд үертэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн
томоохон гол болох Бүгсээ, Дэлгэрмөрөн, Үүр, Бэлтэс, Шишгэд, Тэнгис, Арсай голуудын үерийн түвшин 10-15 см-ээр нэмэгдсэн байна.
Аялагч иргэдийн Хөвсгөл нуур зорих Мөрөн-Хатгал чиглэлийн сайруудад өчигдөр орой үерлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үерийн устай хэвээр байна.
Ойрын өдрүүдэд хур бороо үргэлжлэн
орж томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж үерийн түвшинд хүрч үерлэх
төлөвтэй байна.
Иймээс гол мөрнүүдийн сав газрын
дагуу нутаглаж байгаа ард иргэд малчид, тээвэрчид, аялж яваа иргэдийг болзошгүй
үер усны аюулаас сэрэмжилж, баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн
Онцгой комиссоос анхааруулж байна.