ОРХОН: Химийн хичээлийг сонирхон судлах сурагчдыг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон
аймгийн “Химичдийн холбоо” химийн хичээлийг сонирхон судлах сурагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор ЭЕШ-д 700-аас дээш оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа.
Химичдийн холбооны тэргүүн Р.Улаанхүү хэлэхдээ,
“Орхон аймаг бусад аймгаас хамгийн олон химичтэй, химийн үйлдвэртэй бөгөөд химич
мэргэжилтэй гавьяат багш дөрөв байдаг. Энэ бол бидний бахархал. Ер нь химийн
салбар эрчимтэй хөгжиж байж үйлдвэрүүд олноор байгуулж, улс орны хөгжил хурдасна.
Иймээс химийн хичээлийг судалж буй сурагчдыг дэмжих нь манай холбооны зорилго”
гэсэн юм. Цаашид химийн хичээлийг сонирхон судлах сурагчдыг нэмэгдүүлнэ гэлээ.
Орхон аймаг энэ жилийн ЭЕШ-д химийн химийн
судлагдахуунаар хичээлээр тэргүүлсэн юм.