ТӨВ: Хүчит бөхийн барилдааны бүртгэл энэ сарын 24-нөөс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-22 11:33:31

Эрдэнэсант /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 352 бөх бүртгэхээр төлөвлөжээ.


Тодруулбал, Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны бүртгэлийг энэ сарын 24-25-ны өдрийн 09.00-17.00 цагт Биеийн тамир спортын газрын Олимп танхимд хийнэ.


Мөн тус байршил, өдөр, цагуудад Төв аймгийн 45 наснаас дээш 32 бөхийн барилдааны бүртгэлийг хийхээр төлөвлөсөн байна.


Харин өсвөрийн 64 бөхийн барилдааны бүртгэлийг 7 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-18.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ. Өсвөрийн бөхийн барилдаанд 2006 оноос хойш төрсөн хүүхдүүд оролцох боломжтой аж.

Холбоотой мэдээ