Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-07-24 14:06:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-23-нд нийслэлийн 7 дүүрэг, 21 аймгийн 77 суманд 80 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.


Үүнээс хүний үйл ажиллагаатай осол 20, гал түймэр 46, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 8, геологийн гаралтай аюулт үзэгдэл 14 байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 10 нь том хүн, 3 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ