ТӨВ: Ёслол хүндэтгэлийн жагсаал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-26 20:50:34

Зуунмод /МОНЦАМЭ/. Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулж ёслол хүндэтгэлийн жагсаал, Төрийн далбаа, аймаг, сумдын туг мандуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.

 

Тус ёслолд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагууд оролцов.

 

Энэхүү үйл ажиллагааны үеэр Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл аймгийн ойн баяр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тохиолдуулан өөрийн санаачилгаар 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн алсын зайн гүйлтээ 62 хоногийн хугацаанд дуусгав. Тэрбээр нийт 2100 км замыг туулсан аж.


Цэрэг хүний эр зориг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд сурталчлан таниулсан түүнд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн нь онцлог байв. 


Холбоотой мэдээ