"Дэлхийн ивэрхийн сан"-гийн эмч нар Өмнөговьт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-14 16:47:32

"Дэлхийн ивэрхийн сан"-гийн эмч нар Өмнөговьт ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 17-ыг хүртэл үзлэг оношилгоо хийнэ.

Төрөл бүрийн ивэрхийн мэс засалын эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөний тоо тус аймагт ихсэж байгаа гэнэ. Тиймээс  Англи улс дахь “Дэлхийн ивэрхийн сан”-д хүсэлт тавьсны дагуу ийнхүү тус аймагт ажиллаж байгаа ажээ. Дээрх оношилгоо, эмчилгээ нь үнэ төлбөргүй юм байна.

Мөн "Дэлхийн ивэрхийн сан"-гийн эмч нар мэс засалын орчин үеийн эмчилгээг дурангаар болон нээлттэйгээр хийх ажлын байрны сургалтыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хийлээ. Манай эмч нарын хувьд ажлын байран дээрх сургалт гэдгээрээ ач холбогдолтой байсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ