ТӨВ: Улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-29 21:09:40

Зуунмод /МОНЦАМЭ/. Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол улсын начин Д.Хүдэрбулга түрүүллээ.

 

Энэхүү барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх зодоглосон юм.

 

Тус барилдаанд Улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн бол баяр наадмын их шөвгийн дөрөвт Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын начин Г.Ганжад нар шалгарлаа.

Холбоотой мэдээ