ХОВД: Хонь, үхрийн махны үнэ 6.2 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-01 09:22:11

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт махны жижиглэнгийн үнэ 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тодорхой хувиар хямдарсан байна. 
 

Тодруулбал, нэг кг хонь, үхрийн мах дунджаар 15 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм.


Мөн нэг кг ямааны мах дунджаар 13 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 7.1 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ