Энэ оны эхний хагас жилийн татварын орлого 2,900.5 тэрбум төгрөгөөр өсжээ
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эхний хагас жил (2023 он)-ийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 10,581.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 2.5 тэрбум төгрөгөөр давжээ.
Төсвийн орлого 3,233.4 тэрбум төгрөг буюу 44.0 хувиар нэмэгджээ. Нэгдсэн төсвийн орлогын бүтэц /Хувиар/-ийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:
- татварын орлого 41.8 хувь буюу 2,900.5 тэрбум төгрөгөөр,
- татварын бус орлого 81.8 хувь буюу 333.0 тэрбум төгрөгөөр өсжээ.
Татварын орлого:
- 25.9 хувийг орлогын албан татвар,
- 18.2 хувийг нийгмийн даатгалын орлого,
- 2.0 хувийг хөрөнгийн албан татвар,
- 22.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
- 3.8 хувийг онцгой албан татвар,
- 0.1 хувийг тусгай зориулалтын орлого,
- 7.0 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
- 20.8 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого
бүрдүүлжээ.
Энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр татварын орлого 41.8
хувь буюу 2,900.5 тэрбум төгрөгөөр өсөхөд:
- орлогын албан татвар 64.3 хувь (998.9 тэрбум төгрөг)-аар,
- нийгмийн даатгалын орлого 29.5 хувь (409.0 тэрбум төгрөг),
- хөрөнгийн албан татвар 60.6 хувь (74.9 тэрбум төгрөг),
- нэмэгдсэн өртгийн албан татвар 20.9 хувь (377.5 тэрбум
төгрөг),
- тусгай зориулалтын орлого 8.5 хувь (0.8 тэрбум төгрөг),
- гадаад
үйл ажиллагааны орлого 17.6 хувь (102.9 тэрбум төгрөг),
- бусад татвар, төлбөр, хураамж 1.1 дахин (1,028.3 тэрбум
төгрөг) -аар өссөн нь нөлөөлжээ.
Мөн төлөвлөгөөтэй харьцуулахад:
- хувьцааны ногдол ашиг 11.4 тэрбум төгрөгөөр,
- торгуулийн орлого 43.1 тэрбум төгрөгөөр,
- төсөвт байгууллагын өөрийн орлого 42.0 тэрбум төгрөгөөр,
- түрээсийн орлого 0.4 тэрбум төгрөгөөр,
- хандив тусламжийн орлого 17.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Харин:
- хүүгийн орлого 68.2 тэрбум төгрөгөөр,
- газрын тосны орлого 22.0 тэрбум төгрөг,
- навигацийн орлого 52.5 тэрбум төгрөг,
- хөрөнгийн орлого 2.7 тэрбум төгрөгөөр,
- бусад орлого 15.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу
төвлөрүүлжээ.
Татварын бус орлогыг танилцуулбал:
- 83.8 хувийг нийтлэг татварын бус орлого,
- 16.0 хувийг тусламжийн орлого,
- 0.2 хувийг хөрөнгийн орлого эзэлсэн байна.
Нийтлэг татварын бус орлогыг бүрдүүлэгч эх үүсвэрүүдийг
бүтцийн хувьд авч үзвэл:
- 7.8 хувийг хүүгийн орлого,
- 10.6 хувийг торгуулийн орлого,
- 23.2 хувийг газрын
тосны орлого,
- 36.0 хувийг төсөвт байгууллагын өөрийн орлого,
- 0.4 хувийг түрээсийн орлого,
- 10.0 хувийг бусад орлого бүрдүүлжээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу нийт 21 төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсний 13 нь төлөвлөсөн орлогыг давуулан биелүүлжээ. Харин үлдсэн 8 нь 8.5-66.7 хүртэл хувиар дутуу төвлөрүүлсэн байна.
Тэгвэл 2023 оны эхний хагас жилийн төсвийн зарлагыг бүтцийнх нь хувьд авч үзье. Нэгдсэн төсвийн эхний хагас жилийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 10,523.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.Түүний 85.8 хувийг зарлагаджээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагыг задалбал:
- 83.6 хувь буюу 7,556.6 тэрбум төгрөг нь урсгал зардал,
- 27.1 хувийг бараа, ажил үйлчилгээний зардал,
- 6.8 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр,
- 3.5 хувийг татаас эзэлж байна.
Төсвийн 2023 оны эхний хагас жилийн зарлагыг 2023 оны мөн
үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн урсгал зардал 551.8 тэрбум төгрөгөөр
нэмэгджээ. Үүнд татаас 1.4 тэрбум төгрөгөөр буурсан сайн үзүүлэлт гарчээ.
Гэхдээ:
- урсгал шилжүүлэг 50.5 тэрбум,
- бараа, ажил үйлчилгээний зардал 404.0 тэрбум,
- зээлийн үйлчилгээний төлбөр 98.2 тэрбум төгрөгөөр өсжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарлагын багцаас танилцуулбал:
- 21.4 хувийг Сангийн сайдын багц,
- 20.7 хувийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц,
- 21.2 хувийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц,
- 9.4 хувийг Эрүүл мэндийн сайдын багц,
- 6.0 хувийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц,
- 21.3 хувийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал эзэлж
байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд эхний хагас жилд 623.5 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнээс 623.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Улсын нэгдсэн төсвийн
эхний хагас жилийн орлог, зарлагын бүтэц, хувь, мөнгөн дүнг авч үзэхэд дээрх байдлаар гарч байна. Харин
2023 оны эхний хагас жилий төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,547.5 тэрбум
төгрөгийн ашигтай гарлаа гэж уг гүйцэтгэлийн хураангуйд дурджээ.