Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-07 12:00:39

ИСЛАМАБАД. /Reuters/. Улсын сан хөмрөгийн эд зүйлсийг хууль бусаар худалдсан хэргээр  Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан-д  шүүхээс гурван жилийн хорих ял оноосны дараа түүнийг зүүн нутгийн Лахор хотод байхад нь баривчилжээ.


Хуулийн шинжээчдийн үзэж байгаагаар, уг хэрэгт холбогдсоноор тэрбээр 11 дүгээр сарын эхээр болох ёстой сонгуульд оролцох эрхгүй болж магадгүй юм. Харин И.Ханы удирддаг “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намаас мэдэгдсэнээр бол, дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах гомдлыг Дээд шүүхэд хэдийнэ хүргүүлсэн ажээ.


И.Хан 2018-2022 онд ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа улсын сан хөмрөгийн бэлэг, эд зүйлсийг хууль бусаар худалдсан гэм буруутай болохыг сонгуулийн комиссоос явуулсан шалгалтаар тогтоосон байна. Харин И.Хан өөрийгөө огт гэм буруугүй гэдгийг байнга мэдэгддэг.


Крикетийн тамирчнаас улстөрч болсон 70 настай И.Хан улсын сан хөмрөг дэх 140 сая гаруй пакистан рупигийн /635 мянган ам.доллар/ үнэ бүхий бэлэг сэлтийг худалдсан, худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. 

 





Холбоотой мэдээ