Хавайн түймэрт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Мауи аралд дэгдэж буй хээрийн түймэрт олон хүн амиа алдаж, хот суурингууд газрын хөрснөөс арчигдан үгүй болж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Хавайд урьд нь хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн аймшигтай байгалийн гамшиг болж байна гэж тус муж улсын захирагч Жош Грин пүрэв гаргийн орой (Хавайн цагаар) мэдэгджээ
“Мауи арал дээр шатаж буй олон түймрийн аль нь ч бүрэн дарагдаагүй. Түймэртэй тэмцэхийн зэрэгцээ жуулчид болон иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэж албаны хүмүүс мэдээллээ.