ӨНӨӨДӨР: “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” чуулган зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-21 07:40:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм.


9.00 цагт: Монголын Физикийн багш нарын сургалт зөвлөгөөн Корпорэйт зочид буудалд эхэлнэ.


10.00 цагт: Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооноос Хотын дарга юу хийсэн талаар Хангарьд ордонд нээлттэй сонсгол хийнэ.


14.00 цагт: Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс допингийн хариуны талаарх асуудлаар мэдээлэл хийнэ. Хаяг: ХЗДХЯ, 201 Холбоо барих: 99127029


-Өнөөдөр “Драгон” автовокзал буюу нийслэлийн Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвийг “Номин” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ.


-УИХ, ЭМЯ, ДЭМБ хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулна.


-“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 


-Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 1-20 дуустал "E-Mongolia" системээр дамжуулан хүлээн авсан. Бүртгэл өчигдөр дуусаж, өнөөдрөөс хүсэлтийн дагуу хуваарилж эхэлж байна. 


-БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, БЕГ хамтран “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Утас: 91050515, 99025758

 

Холбоотой мэдээ