Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын 29 дэх, Сэлэнгэ аймгийн түүхэнд анхны Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр төрж өссөн Сэлэнгэ нутгаасаа ажил хөдөлмөрийн гараагаа эхлэн нутгийн захиргааны удирдах албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Монгол улсын Их Хурлын гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж байгаа. Улмаар Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж, байгаа Жаргалтулгын Эрдэнэбатад нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж, нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтыг нь ийнхүү өндрөөр үнэлж Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг