ДОРНОГОВЬ: Хоёр түмэн адууны баяр
ФОТО МЭДЭЭДорноговь /МОНЦАМЭ/. Дэлгэрэх суманд энэ оны наймдугаар сарын 06-наас 07-нд болсон Хоёр түмэн адууны баяр, “Тайжийн хурд-2023” аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдааны үйл явдлыг гэрэлт зурагт буулгаснаа хүргэж байна.
Дэлгэрэх
суманд байдаг тайж, баньд адуу нь
Монголын 13 хурдан угшлын хоёр нь бөгөөд 1940-өөд онд Хэнтий аймгийн наадамд Дэндэв
тайжийн Хээр морийг Хөх Цэрэн гэдэг хүн уяж түрүүлгэж байсан бол 1938 онд Галсан
бандийн хүүхэн цагаан азарга мөн л Хэнтий аймтийн наадамд түрүүлж байжээ.